Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор ялимгүй цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.
2021 оны 01 дүгээр сарын 08-наас 01 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтай болон Хэнтэйн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор, 10-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10,11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.