Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлажээ. Тодотговол, тус сумын оршин суугч коронавирусний шинэ голомт болоод буй “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тиймээас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан бөгөөд тухайн иргэний PCR шинжилгээг Улаанбаатар хот руу илгээгээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарласан байна.
Б.Бат