Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 12200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Дээрх тохиолдолууд нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 10 тохиолдол "Ачтан" эмнэлэг, хоёр тохиолдол Баянзүрх нэгдсэн эмнэлгээс улбаатай. Нэг нь Голомт банкны ажилтан. Тиймээс Баянзүрх дүүргийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар арванхоёрдугаар сарын 28-наас хойш тус банкаар үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах шаарлагатай" гэлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн 540 тохиолдол боллоо. Харин дотоодын халдвар 866 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1362 болсон байна. Үүнээс 889 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)