"Ачтан" эмнэлгээс халдварын тохиолдол гарч, голомтоор бүртгэгдээд байгаа билээ. Тиймээс ойрын хавьтлын 1082 хүнийг тусгаарлах байранд, хоёрдогч хавьтал 1800 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа аж. Хавьтлын тоо ийм өндөр байгаа нь хүн амын дунд халдвар тархсан байх магаддлалтайг илтгэж байна. Тэгвэл тус эмнэлгийн голомттой холбоотой халдварын тоо 26 болсон байна. Тодруулбал, эмч, эмнэлгийн ажилтан 20 хүн бусад нь гэр бүлийн хавьтал байгаа аж. Тиймээс арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)