Халдварын тархалтыг зогсоох зорилгоор ЭМЯ-наас Улаанбаатар хотод тэг зогсолт хийх санал гаргасан гэх мэдээлэл гарах болоод байгаа. Тэгвэл энэ талаар Д.Нарангэрэл "Тэг зогсолт хийх саналыг ЭМЯ дангаараа гаргадаггүй. Халдварыг эсэргүүцэх чиглэлээр ажиллаж буй төрийн 17 байгууллагын судалгаа, санал, эрсдлийн үнэлгээгээ үндэслэн, тэдний саналыг нэгтгэж Засгийн газарт саналаа уламжилдаг. ЭМЯ-наас одоогоор тэг зогсолт хийх санал Засгийн газарт гаргаагүй байна" гэлээ.
Б.Баатар