“Ачтан элит клиник" эмнэлгийнхэн ажилтнуудаасаа тандалтын шугамаар коронавирусний шинжилгээ авахад эмч, сувилагч зэрэг есөн хүнээс халдвар илэрсэн нь анхаарал татсан юм.
Тиймээс тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд яаралтай хамрагдахыг ЭМЯ-наас хүссэн билээ. Мөн тус эмнэлэгт хөдөө орон нутгаас ирж эмчилгээ, үйлчилгээ авсан иргэд нутаг руугаа явсныг тогтоож, араас нь тандалт, судалгаа хийснээр иргэдийг олж, шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ. Тэд Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн харъяат байсан юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)