Дархан-Уул аймаг руу хулгайн замаар 20 гаруй автомашин урд шөнө орох гэснийг аймгийн цагдаагийнхан таслан зогсоожээ. Халдваргүй бүс болсон тус хот руу ойролцоох аймаг сумд, бүр нийслэлээс автомашинууд хулгайн зам гарган зорчиж, эрсдэл үүсгэж байгаа тул цаашид авах арга хэмжээг чангахаар болсон байна.
Тухайлбал, дотогш орох гарц бүрт шороогоор далан босгож, хамгаалалт хийсэн аж. Мөн анхааруулсаар байтал хулгайгаар нэвтрэх гэж оролдвол Зөрчлийн хуулиар торгох, жолоочийн үнэмлэхийг цаашлаад автомашиныг нь хураах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Тиймээс иргэдийг эрсдэлийг үл тооцон хулгайгаар орох гэж зүтгэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын штаб, цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)