Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, явуулын лабораториудад нийт 14225 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Цэргийн төв хоёр эмч, сувилагч, бусад нь "Мөнххада" ХХК, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, ХСҮТ, Ачтан эмнэлэг зэрэг газруудын гэр бүлийнхэнээс халдвар илэрсэн. Мөн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тодруулбал 65 байр, 43А, байр, 57 дугаар байранд өвчлөл ихээр гарч байна. "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Тиймээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын голомтод нийт 571 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 897 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1395 болсон байна. Үүнээс 896 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар