"Ачтан" эмнэлэгт коронавирусний халдвар бүртгэгдэж улмаар голомт болоод байгаа билээ. Энэхүү голомттой холбоотойгоор эмнэлгийн эмч, ажилтан зэрэг 21 хүн өвчилсөн бол гэр бүлийн хавьтал болсон 18 хүн халдвар авсан байна. Ингээд нийт тохиолдлын тоо 39 болжээ.
Дээрх голомттой холбоотой Баянгол дүүргийн зургадугаар хорооны нэг орцны зургаан хүн өвчилсөн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал Баянгол дүүргийн зургадугаар хорооны 65 байр, 43А, байр, 57 дугаар байранд өвчлөл ихээр гарч байгаа аж. "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр тус газар байдаг юм байна. Тиймээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Б.Баатар