Баянгол дүүргийн зургадугаар хорооны нэг орцны зургаан хүн халдвар авсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх зургаан тохиолдолын нэг хүн нь "Мөнгөн гүүр" эмнэлгийн лаборант байсан аж. Тиймээс "Мөнгөн гүүр" эмнэлэг дээр халдварын хариу арга хэмжээ авах үүднээс тандалт судалгааны ажил эхэлсэн байна. Тодотговол, тус эмнэлгийн эмч, өвчтөн зэрэг 141 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарласан байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс нэг хүнд буюу нэг эмчээс халдвар илэрсэн байна.
Б.Бат