Баянгол дүүргийн зургадугаар хороон 34А дугаар байрны орцны нэг батлагдсан тохиолдол нь ИНЕГ-т ажилладаг хүн байжээ. Тиймээс ИНЕГ-т тандалт, судалгаа, шинжилгээг үргэлжлүүлэн хийсэн байна. Тодруулбал, тус газрын 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарлажээ. Энэ ажил үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Түүнчлэн илэрсэн халдваруудтай холбоотой гэр бүлийн болон ойрын хавьтлын 108 хүнийг илрүүлэн тусграаласан байна. Ингээд нийт 1190 ойрын хавьтлын хүнд тандалт судалгаа хийж байгаа бол дам хавьтлын 2182 хүнийг мөн илрүүлэн гэрийн ажиглалтад тусгаарлаад байгаа аж.
Б.Баатар