Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн 25 настай эмэгтэй А нь энэ сарын 6-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй юм. Түүнийг сураггүй болсон өдрийнхөө 17:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гарсан болохыг ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг явуулсан байна. Сураггүй болсон эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан ба цогцосыг өчигдөр өдрийн 16:40 цагийн орчимд Бөөгийн овоо гэх газраас олжээ. Тус газар гэрээс нь 11 км-ын зайтай аж. Эрлийн багийнхан талийгаачийн цогцосыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.