Сүүлийн өдрүүдэд нэр бүхий боксчид хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй талаарх мэдээлэл гарч, дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр "Би дэлхийн чансааг тэргүүлж байгаа хүн шүү. Энэ улс арай шүү. Хүмүүс ч бас надаас тэр хар тамхиа илрүүлээд олоод үзээрэй. Ингэж арай болохгүй ээ" хэмээн бичиж, шинжилгээний хариу бүхий зургаа хамт нийтэлсэн байна.
Ташрамд өгүүлэхэд боксчид хар тамхи хэрэглэсэн талаарх мэдээллийг мөн цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байсан юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)