Халдварын голомтыг олж тогтоох, тандалт судалгааг авч буй. Тухайлбал, мэдээлэл холбооны компанийн Баянзүрх дүүрэг дэх салбарын ажилтанаас халдвар илэрсэн. Тиймээс ажилчдаас нь шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, 54 хүнээс шинжилгээ авсан байна. Эдгээрээс одоогоор халдвар бүртгэгдээгүй байгаа аж. "Family med" эмнэлгийн сувилагч халдварт өртсөн тул тухайн эмнэлгийн эмч ажилчдаас шинжилгээ авч, гурван хүнийг ойрын хавьталаар тусгаарлажээ. Тиймээс тус эмнэлгээ үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)