Монгол Улс дотооддоо коронавирусний халдварыг алдсантай холбоотойгоор Замын-Үүд, Эрээний чиглэлийн ачаа саатах болсон.
Учир нь, арваннэгдүгээр сарын 26-наас Хятадын тал боомтоор ачаа тээврийг хязгаарлалтайгаар нэвтрүүлэхээр болсонтой холбоотой юм. Анх Хятадын тал Монголоос жолооч нарыг авахаас татгалзсан ба харилцан ярилцсаны эцэст 50 жолоочийг Хятадын нутагт байрлуулж, тэд Монгол руу орохгүй хоёр хилийн дунд ачаагаа тавиад наанаас нь монголчууд татан авах шаардлага тавьсан байна.
Энэ дагуу Эрээнд одоо 50 монгол жолооч ажиллаж, өдөрт 70-100-гаад автомашин солилцож байгаа аж.