Замын-Үүдэд ачааны автомашинуудын дараалал үүсч, хүнсний бүтээгдэхүүн нь муудаж, эрсдэл хүлээж байгаа талаар худалдаа эрхлэгчид гомдоллож эхэлсэн. УОК-ын зөвшөөрлийн дагуу нэн яаралтай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, уул уурхайн бүтээгдэхүүн, сайжруулсан түлшний барьцалдуулагч ачсан автомашинуудыг дараалалгүйгээр оруулж ирж байгаа юм. Харин дайны хажуугаар дажин гэгчээр эм, эмнэлгийн хэрэгсэл гээд өөр бараа, бүтээгдэхүүн оруулах гэсэн зөрчил олноор гарах болжээ.
Тиймээс Дорноговь, Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс хамтран шалгалт явуулахад 50 орчим хувь нь өөр бараа бүтээгдэхүүн ачсан. Заримынх тал нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тал нь тэс өөр бараа байсан аж. Энэ мэт олон зөрчлийг илрүүлж, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Мөн ачаа бараагаа оруулахын тулд авлига авч, өгдөг байдал газар авлаа гэсэн мэдээллийн мөрөөр АТГ-ын 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өдгөө Замын-Үүдэд ажиллаж байгаа аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)