Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 9-нд нийт 22993 хүнд шинжилгээ хийснээс 21 хүнээс халдвар илэрлээ.
Үүнээс нэг хүн нь энхийг сахиулагч байна. 19 нь Баянгол дүүрэгт шинээр үүсээд байгаа голомтоос илэрсэн.
Мөн Ачтан эмнэлгийн гэр бүлийн хавьтлаас илрээд байна. Энэ нь Сонгдо эмнэлэгт ажилладаг. Тиймээс нийт эмч ажилчид, үйлчлүүлэгчид гээд нийт 160 гаруй хүнээс шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна.
Ингээд улсын хэмжээнд нийт 1429 батлагдсан тохиолдол байгаагаас 896 нь эдгэрсэн" гэлээ.
А.Сүх