Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Маргааш нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаа. Үүнтэй холбогдуулан маш олон аж ахуйн нэгжүүд нээнэ. Тиймээс албан байгууллагууд эхний ээлжинд байгууллагаа цэвэрлэж, ариутгах зэрэг бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй.
Нэг зэрэг алба хаагч, ажилчид өрөө тасалгаандаа ирвэл халдвар эрчимтэй нэмэгдэх учраас хүн хоорондын зайг барих, нэг хүн 4 мкв талбай оногдож байхаар зохицуулна.
Үйлчилгээний байгууллага өөрийнхөө талбайны гуравны хоёрыг ашиглахаар зохицуулахыг анхаарах хэрэгтэй.
Ялангуяа нэг хүний кофе шопоор үйлчлүүлэх хугацаа 15 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Мөн нэг ширээнд нэг хүн суух байдлаар зохицуулах шаардлагатай" гэлээ.
А.Сүх