"Цэс Хайрхан" ХХК-ийн үйлдвэрлэдэг "Luxurious" нэртэй оргилуун дарсыг ОХУ-аас импортлон оруулж ирдэг "Советское"-ны шилэнд савласан асуудал шуугиан дэгдээгээд буй. Тэгвэл уг асуудлаар ШӨХТГ шалгалт хийхээри болжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хаяг, шошгыг Англи, Орос хэлээр бүтэн бичиж байгаа нь тухайн бүтээгдэхүүнийг гадаадад үйлдвэрлэсэн импортын бүтээгдэхүүн гэж ойлгуулах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх үйлдэл юм.
Ийнхүү Англи, Орос хэлээр бичих нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн "12.6.Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна" гэж заасныг гуйвуулан ашигласан харагдаж байна.
Ийнхүү хэрэглэгчийг хууран мэхлэж, төөрөгдүүлж байгаа бүтээгдэхүүн элбэгшсэн байна. Ирэх 7 хоногт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан хяналт шалгалтыг хийнэ” гэлээ.
Сэтгэгдэл (1)