Үсчин, гоо сайхны 1800 гаруй газарт 9700 иргэн ажилладаг. Тэдний 99 хувь нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг ба дийлэнх нь өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг. Эдгээрийн 35 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг байна.
Ирэх даваа гарагаас дийлэнх байгууллагуудын үйл ажиллагааг нээж, 18 салбарынхныг энэ удаад өнжөөсөн. Харин энэ нь олон сар тэссэн хувиараа бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж байна. Тиймээс хувиараа бизнес эрхлэгчдийн дунд судалгаа явуулахад, тэдний 50 хувь нь хүнсний талонд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)