Сэлэнгэ аймгийн Шуурхай штабаас коронавирусний томоохон голомтоо хумьж чадсанаа зарлалаа. Өнгөрсөн хугацаанд нийт батлагдсан 217 тохиолдлын 193-ийг нь бүрэн эдгээжээ.
Өнөөдрийн байдлаар эмчилгээний дараах сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байгаа ба Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт долоон иргэн эмчлүүлж байгаагаас гурвыг нь маргааш сувиллын хяналт руу шилжүүлэх юм байна.