Улаанбаатар хотод зарлаад буй бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс нэг шат бууруулж буй. Тэгвэл Улсын Онцгой комиссоос эрсдэл өндөртэй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж болохуйц 18 салбарын үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглосон. Тодруулбал, бүх төрлийн хувцас, гэр ахуйн болон цахилгаан хэрэгслийн худалдааны төв, засвар үйлчилгээ, гар утас, баар, цахим болон тоглоомын газар, фитнесс төв, спорт заал, иогийн газар, саун, массажны газар, урлаг соёлын газрууд, үзвэр үйлчилгээний газрууд, үсчин, гоо сайхан, бариа засал, алжаал тайлах төв, зочид буудал, явуулын үйлчилгээний түргэн хоолын цэгүүд, нийтийн халуун ус, дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ, үйлдвэрлэлийн сургалт зэрэг 18 газрын үйл ажиллагааг хориглох болсон юм.
Б.Баатар