Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 10-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 14216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Дээрх тохиолдолууд нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тэнүүн-Огоо, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" ХХК зэрэг голомтын ойрын хавьталаас халдвар илэрсэн байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол 616 боллоо. Харин дотоодын халдвар 942 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1442 болсон байна. Үүнээс 896 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар