Сүүлийн өдрүүдэд "Ачтан" эмнэлэг, "Тэнүүн-Огоо" ХХК, "Мөнххада" ХХК-ийн голомтоос халдвар голомтлон гарч байгаа билээ. Тэгвэл Ачтан эмнэлгийн голомтоос үүдэлтэй нийт халдварын тоо 47 болсон байна. Тодотговол эмч, эмнэлгийн ажилтан 21 бусад нь тэдний ойрын хавьтал байгаа аж. Харин "Тэнүүн-Огоо" ХХК-тай холбоотой 14, "Мөнххада" ХХК-тай холбоотой 25 тохиолдол бүртгэгдсэн байна.
Б.Бат