Баянгол дүүргийн тав, зургадугаар хороонд халдвар голомтлон гарч байгаатай холбоотойгоор голомтын илрүүлэг, тархалтыг хумих зорилгоор өргөжүүлсэн шинжилгээ хийсэн. Энэхүү ажилд 50 багийн 400 гаруй ажилтан албан хаагчид оролцсон байна. Тус дүүргийн 20170 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс одоогийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд эдгээрээс найман хүнээс коронавирус илэрсэн байна. Энэ нь коронавирусний тархалт хүн амын дунд байгаа гэдгийг ойлгож, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаж нь чухал юм.
Б.Баатар