Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 193 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 136 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Энэ сарын 10-ны өдрийн 18.06 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны зам, Улиастай их дэлгүүрийн урд замд Toyota Vitz маркийн автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер 0.89 хувь/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч Л мөргөж, ослын газрыг орхин явсанг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллага явагдаж байна.
Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.