Коронавирусний халдварын голомтыг хумьж, хавьтлыг илрүүлэх үүднээс шинжилгээний багууд хүн амын дунд шинжилгээ хийж буй. Тэгвэл ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн 3001 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Харин Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын уртын тээврийн 121 жолоочид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.
Түүнчлэн Баянгол дүүргийн өргөжүүлсэн тандалт шинжилгээг 2416 хүнд хийхэд хоёр хүнээс коронавирусний халдвар илэрчээ.
Б.Бат