Сонгдо эмнэлгийн лабораторийн эмч коронавирусийн халдвар авсан. Эмнэлэгт гарсан халдварын нөхцөл байдал ямар байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо эмнэлгийн бүх ажилтныг нэгдүгээр сарын 9-ний өдөр шинжилгээнд хамруулсан. 105 ажилтнаас шинжилгээ авч, 22 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлах байранд тусгаарласан. Мөн 65 хүнийг хоёрдогч хавьтал гэж үзэж гэрийн ажиглалтад тусгаарласан. Хоёрдогч хавьтлуудаас коронавирус илрээгүй. Эмнэлгийн байранд ариутгал халдваргүйтгэл хийж, үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлсэн" гэв.
Б.Баатар