Халдвартай иргэний гэрийн тэжээвэр амьтанд шинжилгээ хийж байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвар авсан иргэдийн дундаас гэрийн тэжээвэр амьтантай айл 2-3 байсан. Харин тэдгээр иргэдийн тусгаарлахад муур, нохойтойгоо очно гэх асуудал гарсан. Тиймээс мал эмнэлэг ариун цэврийн лабораторит хоёр муур, нэг нохойг шинжлүүлэхэд хариу нь сөрөг гарсан.
Гэртээ яалт ч үгүй муур, нохойтой байдаг иргэдийг мал эмнэлэгтэй хамтран шинжилгээг хийн ажиллаж байна. Хавьтал болоогүй, зүгээр энд тэнд явж байгаа муур, нохойнд шинжилгээ хийхгүй" гэдгийг тодотголоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)