БНСУ-д байгаа монгол иргэд цар тахлын энэ үед эх нутаг руугаа ирэхийг хүсч, яаралтай татан авахыг төр, засгаас шаардаж байгаа. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын Монгол дахь ЭСЯ-ны гадна 50 орчим монгол залуус дөрөв дэх өдрөө жагсаал зохион байгуулж байгаа бол саатуулах байранд 200 орчим хүн бий.
Тэд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Гэвч ойрын хугацаанд Монголоос тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах болсон тул өлсгөлөнгөө зогсоожээ.
УБ-Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэг нэгдүгээр сарын 15-нд хөөрөх ба БНСУ-д байгаа 160 иргэнээ авчирна. Саатуулах байранд байгаа иргэдийг вакцинжуулах хүсэлтийг манай талаас Солонгосын талд тавьсан.
Тэд ч асуудлыг судлахаа мэдэгдээд байгаа юм. Ямартай ч, ирэх баасан гарагт жирэмсэн, суурь өвчтэй, хагалгаанд орсон гэх шалтгаантай иргэдээ нэн тэргүүнд татан авахаар болж байна.
У.Тэргэл