Иргэдийн амьдрал ахуй дордсоноос дээрэм, танхайн хэрэг сүүлийн өдрүүдэд харьцангуй нэмэгджээ. Өмнө Баянзүрх дүүргийн IX хороонд байрлах хүнсний дэлгүүрийг 21 настай залуу дээрэмдсэн билээ. Түүнийг хоёр хоногийн дараа цагдаагийнхан олж баривчлахад ар гэрт нь идэх зүйлгүй болоод гэсэн байдаг.
Харин өнөөдөр ийм явдал давтагдлаа. Тодруулбал, "Космо" трейд” компани руу 20-30 орчим насны гурван залуу дайран орж долоон сая төгрөг дээрэмдээд зугтсан байна.
Дээрэмчид өмнө тус байгууллагыг ажиглаж байсан бололтой. Учир нь, бэлэн мөнгө хадгалж байгаа, бас 55-60 насны харуулуудтай эсэргүүцэл үзүүлэх чадалгүй гэдгийг давхар тооцоолсон гэдгийг цагдаа нар хэлж байгаа. Залуус харуулуудыг хүлж байгаад мөнгийг дээрэмдээд зугтсан ба цагдаагийн байгууллагаас тэднийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)