Барилгын үндэсний ассоциаци ТББ-аас Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ. Хатуу хөл хорионы энэ цагт барилгын салбар сул зогссоноос давхардсан тоогоор, 100 мянган хүн ажлын байргүй, цалин хөлсгүй болжээ.
Тиймээс ажилгүйдлийн даатгалын сангаар дамжуулан тэдгээрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаад олгох, НӨАТ-ыг 5 хувь болгох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Мөн төрийн албан хаагчид ажилласан, ажиллаагүй цалингаа 100 хувь авч байна. Тухайлбал, татварын 1700 байцаагч ажилгүй байгаа ч цалингаа бүтнээр авч байгаа гэх мэт төрийн ийм байгууллага олон аж.
Тиймээс дотор нь зохицуулалт хийн, шударга хуваарилалт хийх эрх нь Ерөнхий сайдад байгаа учраас энэхүү мэдэгдлийг хүргүүлж байгаа аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)