Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 134.2 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос 134.2 тэрбум төгрөгөөр буурахад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин (ҮОМШӨ)- ий даатгалын сангийн орлого 71.3 (33.3%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин 2020 оны 12 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 346.0 тэрбум, зарлага 325.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 124.9 (56.5%) тэрбум төгрөгөөр, зарлага 17.4 (5.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 121.7 мянган хүн хамрагдсаны 52.8 хувь нь асаргааны тэтгэмжид, 47.2 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 онд 99.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 21.0 (26.9%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.