Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 11-нд нийт 15849 хүнд шинжилгээ хийснээс 14 хүнд халдвар илэрлээ.
Эдгээр нь бүгд нийслэлд бүртггэдсэн.
Тодруулбал, ажиглалтад байсан Баянзүрх дүүргийн хоёр гэр бүл, Иргэний нисэхийн ажилтны ойрын нэг хавьтал зэргээс илэрсэн.
Аймгуудад халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан сайхан мэдээ байна. 956 тохиолдол байна. Үүнээс 494 хүн эдгэрсэн" гэлээ.
Сэтгэгдэл (1)