Өнөөдөр шинээр коронавирусний 14 тохиолдол илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Баянгол дүүрэгт хоёр хоногийн тэг зогсолт хийж шинжилгээ авах ажиллагаа зохион явуулсан. Нийт 21076 хүн шинжилгээнд хамрагдсанаас эхний ээлжийн шинжилгээний хариунаас 10 халдвар илэрчээ.
Илэрч байгаа халдварын ойрын хавьтал болсон хүмүүс халдварт өртөж байна. Найз нөхөд, ажлын газрын хүрээнд 20 хувь, гэр бүлийн хүрээнд 40 хувь, өвчтөнтэй ойр байсан 10 гаруй хувь нь халдварт өртсөн байна.
Хүн өөрийгөө болон хайртай хүнээ халдварт өвчнөөр өвчлүүлэхгүй байхын тулд хүн хоорондын зайгаа барих, маскаа зүүх, шаардлагагүй тохиолдолд гэртээ байх хэрэгтэй байгааг онцоллоо.
А.Сүх