Хөвсгөл аймгийн Ханх суманд нийт зургаан удаагийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус суманд нөхцөл байдал ямар байгаа талаар Засаг дарга Л.Даваабаяр мэдээллээ.
Тэрбээр “Өглөө 05.34 минутын орчимд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газөр хөдлөлтийн гол цэг нь сумын төвөөс 30 орчим км-ийн зайтай газар болсон. Хүчтэй газар хөдлөлт 05.30-08.30 хүртэл 30 гаруй удаагийн чичирхийлэл явагдсан.
Үүнтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн ажилчдыг амраасан.
Газар хөдлөлтийн үеэр өрхүүдийн аяга таваг, зурагт унаж хагарах, хаалга нь салж унасан байна. Иргэдийн хувьд хүнд тусаж байна. Мөн бүх албан байгууллагын хана цуурч, цонх хагарсан байдалтай байна.
Одоогийн байдлаар үе үе чичирхийлэл өгөгдөж байна. Доргилт мэдэгдэж байна" гэлээ.
А.Сүх