Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1602 иргэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 33 иргэнийг нэмж тусгаарласан бөгөөд дотоод шилжих хөдөлгөөн хийж 53 иргэнийг шилжүүлэн тусгаарласан.
Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 5011 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 342 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ.
Гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 119 хүн энэ сарын 10-ны өдөр эх орондоо ирсэн. Энхийг сахиулагчдыг Бага баян энхийн төлөө цогцолборт тусгаарлаж байгаа" гэлээ.
А.Сүх