2021 оны нэгдүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 12 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн чичиргээ Хөвсгөл аймгийн бүх сум, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотод мэдрэгдсэн юм. Энэхүү газар хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явж улмаар тухайн бүс нутагт олон тооны давталттай газар хөдлөлт болж, тодруулбал, өглөөний 8 цагийн байдлаар 80 орчим, 9 цагт 90 гаруй чичирхийллийг бүртгэжээ.
Газар хөдлөлт болсон бүс нутаг нь 1983 оны Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий зургаар IX баллын бүсэд ордог байна.