Түргэн хоолны болон цайны газрууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч үйлчлүүлэгчдийн тоо 60 хувиар буурснаас ашиг олох эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Тиймээс зэргэлдээ байрлах түргэн хоолны болон цайны газрууд нэг нэг өдрөөр ээлжээр ажиллаж эхэлсэн байна.
НЗДТГ,ОБЕГ, МХЕГ-ын заавар зөвлөгөөг дагаж, хяналт дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түргэн хоолны газрууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, нэг хүнийг нэг ширээнд суулгаж байгаа аж. Өнөөдөр нээгээд маргааш нь хаадаг төр, засгийн эргэж буцсан шийдвэрээс болж хоолны хүнсний бүтээгдэхүүнээ бага багаар татаж, хэдийд ч хааж магадгүй бэлэн байдалд ажиллаж байгаагаа “Бичил” түргэн хоолны газрын эрхлэгч Л.Цэрмаа хэлж байна.
У.Тэргэл