Архангай аймгийн онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу зочид буудал, фитнесс, цанын баазын үйл ажиллагааг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 12-ны өдрөөс халдвар хамгааллын тусгай шаардлагын дагуу нээж, аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг 10:00 - 20:00 цаг хүртэл байхаар зохицуулжээ.
Харин дараах байгууллагын үйл ажиллагааг хориглосон хэвээр байх аж. Үүнд,
-Өргөтгөсөн хурал, цуглаан
-Урлаг, соёлын арга хэмжээ
-Бүх төрлийн спортын тэмцээн, уралдаан
-Сургуулийн спорт заал
-Бариа засал, гоо сайхны газар
-Алжаал тайлах төв, амралтын газрууд
-5-аас дээш хүнтэй танхимын сургалтыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа аж.
У.Тэргэл