“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-наас олгох бөгөөд иргэдийн халамж авах хүсэлтийг цахимаар авч эхэлсэн ба дансаар нь олгохоор болжээ.
Тиймээс иргэд бүртгүүлэхийн тулд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, ehalamj.mn сайт руу цахимаар нэр, регистрийн дугаараа бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргахад болох юм байна.
Харин орон нутаг дахь иргэдийн данс холболтыг аймгууд дахь Халамжийн хэлтсээр дамжуулан хийх аж. Өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлсэн байна.
У.Тэргэл