Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 16975 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Дээрх тохиолдолууд нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, "Ачтан" эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ. Мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдол 643 боллоо. Харин дотоодын халдвар 996 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1469 болсон байна. Үүнээс 909 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар