Улаанбаатар хотод "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" ХХК, "Тэнүүн Огоо" ХХК, Баянгол дүүргийн дөрөв, тавдугаар хорооны орон сууцанд халдвар голомтлогдон гарч байна. Сүүлийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд дөрвөн гэр бүлийн хүмүүс өвчилсөн байна. Тиймээс тус хороо болон есдүгээр хороонд коронавирусний илрүүлгийн шинжилгээ өнөөдрөөс хийхээр болсон байна.
Б.Баатар