"Алтан жолоо импекс" ХХК-ийн нэг ажилтнаас халдвар илэрсэн байна. Тус ажилтны гэр бүлийн хүнээс халдвар илэрсэн байжээ. Тиймээс тухайн компанийн төв оффист ажиллаж байсан хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарлан, хяналт тандалт хийж байгаа аж.
Мөн харуул хамгаалалтын "Дөрвөн бэрх", "Цаст" компанийн ажилтанд коронавирус илэрсэн тул тус компаниудад ажилладаг 6-10 хүнийг тусгаарласан хяналт тандалтад авчээ.
Б.Баатар