Хувиараа худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв. Тэд Төрийн ордоны баруун хаалган дээр цугларч, шаардлагаа хүргүүлсэн юм. Харин цагдаагийн албан хаагчид худалдаа эрхлэгчдийг "Хууль зөрчиж, жагсаал цуглаан зохион байгууллаа" хэмээн авч явав.
Хувираа худалдаа эрхлэгчид “Амьдрал үнэхээр хэцүү байна. Бид хэчнээн удаан тэвчих ёстой юм. Айлуудын хөргөгчийг очоод үзээрэй. Хүүхдүүдээ юугаар тэжээх болж байна. Биднийг орхигдууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ алга. Энэ бол жагсаал цуглаан биш. Бид үзэл бодлоо илэрхийлж байна” хэмээсэн юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)