Бүх нийтийн бэлэн байдлыг зэрэглэлийг бууруулсантай холбоотойгоор архи, согтууруулах ундааг худалдаалж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эрүүлжүүлсэн хүний болоод гэр бүлийн хүчирхийллийн тоо өсчээ. Өчигдөр гэхэд л, Сонгинохайрхан дүүргийн XIX хороонд ...тоотын хаалга онгойлгох дуудлагыг дүүргийн цагдаагийн байгууллагаас ОБЕГ-т өгчээ. Энэ дагуу Аврах 105 дугаар ангийн алба хаагчид арав орчим км зам туулан очиход тус байрны иргэн Т нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсныг цагдаагийнхан таслан зогсоосон байна. Мөн хүчирхийлэл үйлдэж байсан 54 настай Т-г эрүүлжүүлэн, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор болсон аж.
У.Тэргэл