Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын нэгнээс энэ оны долоодугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд төрөөс төлөхөөр болсон.
Төрөөс ус, дулааны мөнгийг төлөх шийдвэрийн хүрээнд 2020 оны арванхоёрдугаар сарын гүйцэтгэлийг улс орон даяар гаргаж дууссан байна. Тодруулбал, сард цэвэр бохир усны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдахаар 728.123 өрх, 27,800 гаруй ААН байгууллага судалгаанд тусгагдсан байна.
Тэгвэл арванхоёрдугаар сарын усны хөнгөлөлтөд 11 тэрбум орчим төгрөг орох тооцоо гарчээ. Энэ мөнгийг Сангийн яамаар дамжуулан Ус сувгийн удирдах газар зэрэг усны төлбөр тооцоо хариуцдаг байгууллагуудад нь энэ сардаа багтааж шилжүүлэх аж.
Б.Бат
Сэтгэгдэл (1)