Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд коронавирусний халдвар голомтлон гарч байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд нэг гэр бүлийн 3-7 хүнд халдвар илэрссэн. Тиймээс хэсэгчлэн хөл хорио тогтоож, тандалт шинжилгээ авч байна.
Тус хорооны ажилтан 14 хүн халдвар авсан. Үүнээс дамжиж хорооны ажилтнуудын гэр бүл, иргэд олноор халдварлаж байгаа учир иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.
Б.Баатар