Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо бүс нутагт энэ сарын 14–ний өглөөний 6.00 цагийн байдлаар 1245 удаа газар хөдөлснөөс 89 нь 3,5 магнитуд болон түүнээс илүү хүчтэй байжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын цагаар 5.32.56 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Өчигдөр буюу 13-ны 18.00 цагийн байдлаар, тус бүс нутагт 859 газар хөдлөлт бүртгэгдсэнээс 87 нь 3.5 магнитудын хүчтэй байжээ.
Р.Алтан