Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, явуулын лабораториудад нийт 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатарт 12 тохиолдол бүртгэгдсэн. "Мөнххада"-гийн ойрын хавьталаас дөрвөн хүн, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны голомтын ойрын хавьтлын гэр бүлийн найман хүнээс мөн халдвар илэрсэн. Улаанбаатар хотын голомтод нийт 664 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 990 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1491 болсон байна. Үүнээс 909 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар